Мэдээллийн технологийн системийн хэрэглээ нь сүүлийн хэдхэн жилийн дотор бидний аж амьдрал, ажил төрлийн хэлбэрийг  бүхэлд нь өөрчлөөд байгаа билээ. Мэдээллийг үүсгэх, хадгалах, дүн шинжилгээ хийх, мэдээлэлд нэвтрэх болон түүнийг мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой шинэ зах зээл, шинэ бизнесийн төрөл, загварууд үүсэн бий болж асар их хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж, шинэ шинэ дэвшилтэд шатанд гарч байна. Дэлхийн үнэт цаас болон  хөрөнгийн зах  зээлүүдийг технологид суурилсан компаниуд удирдан жолоодож, улмаар мэдээллийн технологийг нийгэм -эдийн засгийн нөхцөлийг дээшлүүлэх арга зам, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хэрэгсэл гэж үзэх болсон. Эдгээр технологийн хөгжлүүд хаанаас гарч ирсэн, цааш хаашаа хөтлөн чиглүүлж байна гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байгаа юм. Энэ модуль нь энэхүү асуултад хариулах  зорилгыг агуулсан   бөгөөд   мэдээлэл, харилцаа холбооны өнөөгийн чиг хандлага, цаашдын төлөв зургийн талаархи мэдээллийг өгөх болно.  Мөн орон нутгийн болон бүс нутгийн хүрээнд МХХТ-ийн хөгжлийг хэрхэн шийдвэрлэх тал дээр техникийн болон бодлогын үндсэн гол асуудлуудыг хөндөх юм.