Интернет нь төрийн бодлого, хүний тогтвортой хөгжлийн асуудлаар олон улсын болон улс орнуудын хүрээнд ихээхэн сорилтуудыг бий болгож буй юм. Тиймээс Интернетийн хэрэглээ, үйл ажиллагааг засаглах олон улсын бодлого, үйл явцыг боловсруулах үйл ажиллагаа явагдсаар байна. Хэдийгээр Ази, Номхон Далайн бүсд дэлхийн хэмжээний Интернет хэрэглэгчдийн томоохон хувь нь байдаг Интернетд хамаарах бодлого боловсруулах үйл явцын хувьд хавьгүй доогуур түвшинд байгаа юм. Энэхүү бүс нутагт Интернетийн Засаглалтай хамаарах хэд хэдэн асуудлууд, онцлог сорилтууд байгаа билээ. Хөгжиж буй эдийн засагтай улс орнуудын Засгийн газар дэлхий нийтийн мэдээллийн сүлжээнд өөрийн дуу хоолойг хүргэхээр тэмүүлж буй бол эдгээр асуудлуудыг ойлгох шаардлага үүсээд байна.