Personal tools
You are here: Home Academy Academy Modules Mongolian Version
Document Actions

Төрийн байгууллагын удирдлагуудад зориулсан Мэдээлэл холбооны технологийн чухал зүйлсүүдийн Академи

Модуль 1 – MỐI LIÊN HỆ GIỮA ỨNG DỤNG CÔNG NGHỆ THÔNG TIN VÀ SỰ PHÁT TRIỂN Ý NGHĨA

 

Môđun này mời bạn đọc khám phá những quy mô khác nhau của các mối liên hệ thông qua nghiên cứu các trường hợp ứng dụng của Công nghệ thông tin truyền thông trong các ngành phát triển chủ chốt tại các nước Châu Á Thái Bình Dương. Môđun này cũng nêu bật các vấn đề chủ chốt và các điểm quyết định, từ chính sách đến thực hiện, trong việc sử dụng các ứng dụng Công nghệ thông tin truyền thông nhằm đáp ứng nhu cầu phát triển. Mục tiêu là để thúc đẩy sự hiểu biết tốt hơn về cách làm thế nào để sử dụng Công nghệ thông tin truyền thông trong phát triển kinh tế xã hội, và để trang bị cho hoạch định chính sách và quản lý chương trình với sự định hướng phát triển trong khuôn khổ dựa trên Công nghệ thông tin truyền thông và được Công nghệ thông tin truyền thông hỗ trợ can thiệp trong nhiều lĩnh vực xã hội.

PDF Version [1,195KB]

 

Модуль 2- Хөгжлийн бодлого, процесс, засаглалд зориулсан Мэдээлэл холбооны технологи

 

Засгийн газрууд ХМХТ нь зөвхөн МХТ-ын үйлдвэрлэл эсвэл эдийн засгийн зах зээлийг хөгжүүлэх бус эдийн засаг, нийгэм, мөн түүнчлэн улс төрийн өсөлт хөгжлийг үүсгэхэд МХТ-г ашиглах тал дээр төвлөрч эхэлсэн. Ялангуяа засгийн газрууд янз бүрийн салбарууд, түүн дотроо бодлого тодорхойлох, зохицуулалтын орчинг бүрдүүлэх, үндсэн дэд бүтцэд хандах, МХТ-ын үндсэн мэргэжлийн хөгжлийг хурдасгах, зохистой агуулгыг хөгжүүлэх, хөгжилд зориулж МХТ-г хэрэглэх, сүүлийн үеийн шийдэлд хүрэхийн тулд дэвшилттэй МХТ-ын судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих тал дээр ХМХТ-ын бодлогыг хөгжүүлэхээр хүлээж байна. Энэ модул ХМХТ-ыг дэмжих үндэсний бодлого, стратеги, суурь бүтцийн онцлог шинжийн талаар чухал мэдээлэл өгөх зорилгоор ХМХТ-ын бодлого боловсруулах болон засаглал дээр үндэслэсэн. ХМХТ-ын бодлого, засаглалын асуудлуудыг хэлэлцэхээс гадна, засгийн газрууд хэрхэн өөрсдийн хөгжил дэвшил, харьцуулсан үзүүлэлтүүд нь бусад улс орнуудтай зэрэгцүүлэхэд хэр зэрэг дэвшилттэй байна гэдгийг тооцоолох боломжийг харуулна.

PDF Version [920KB]

 

Модуль 3 - э-Засгийн газрын хэрэглээ

 

Уламжлалт засаглалын үйл ажиллагаа, үйлчилгээний гүйцэтгэлийг нэмэгдүүлэх үүднээс МХХТ-ийг хэрэглэснээр ЭЗГ-ийг шууд тодорхойлоно. Өөрөөр хэлбэл ЭЗГ гэдэг нь “Засгийн газар үйл ажиллагааныхаа үр ашиг, бүтээмж болон иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор тоон технологийг ашиглах үйл явц юм” гэж тодорхойлсон. 

PDF Version [3,071KB]

 

Модуль 4 - Төрийн удирдагч нарт МХХТ-ийн хөгжлийн чиг хандлагын тухай мэдлэг олгох нь

 

Мэдээллийн технологийн системийн хэрэглээ нь сүүлийн хэдхэн жилийн дотор бидний аж амьдрал, ажил төрлийн хэлбэрийг  бүхэлд нь өөрчлөөд байгаа билээ. Мэдээллийг үүсгэх, хадгалах, дүн шинжилгээ хийх, мэдээлэлд нэвтрэх болон түүнийг мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой шинэ зах зээл, шинэ бизнесийн төрөл, загварууд үүсэн бий болж асар их хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж, шинэ шинэ дэвшилтэд шатанд гарч байна. Дэлхийн үнэт цаас болон  хөрөнгийн зах  зээлүүдийг технологид суурилсан компаниуд удирдан жолоодож, улмаар мэдээллийн технологийг нийгэм -эдийн засгийн нөхцөлийг дээшлүүлэх арга зам, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хэрэгсэл гэж үзэх болсон. Эдгээр технологийн хөгжлүүд хаанаас гарч ирсэн, цааш хаашаа хөтлөн чиглүүлж байна гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байгаа юм. Энэ модуль нь энэхүү асуултад хариулах  зорилгыг агуулсан   бөгөөд   мэдээлэл, харилцаа холбооны өнөөгийн чиг хандлага, цаашдын төлөв зургийн талаархи мэдээллийг өгөх болно.  Мөн орон нутгийн болон бүс нутгийн хүрээнд МХХТ-ийн хөгжлийг хэрхэн шийдвэрлэх тал дээр техникийн болон бодлогын үндсэн гол асуудлуудыг хөндөх юм.

PDF Version [6,966KB]

 

Модуль 5 - Интернетийн засаглал

 

Интернет нь төрийн бодлого, хүний тогтвортой хөгжлийн асуудлаар олон улсын болон улс орнуудын хүрээнд ихээхэн сорилтуудыг бий болгож буй юм. Тиймээс Интернетийн хэрэглээ, үйл ажиллагааг засаглах олон улсын бодлого, үйл явцыг боловсруулах үйл ажиллагаа явагдсаар байна. Хэдийгээр Ази, Номхон Далайн бүсд дэлхийн хэмжээний Интернет хэрэглэгчдийн томоохон хувь нь байдаг Интернетд хамаарах бодлого боловсруулах үйл явцын хувьд хавьгүй доогуур түвшинд байгаа юм. Энэхүү бүс нутагт Интернетийн Засаглалтай хамаарах хэд хэдэн асуудлууд, онцлог сорилтууд байгаа билээ. Хөгжиж буй эдийн засагтай улс орнуудын Засгийн газар дэлхий нийтийн мэдээллийн сүлжээнд өөрийн дуу хоолойг хүргэхээр тэмүүлж буй бол эдгээр асуудлуудыг ойлгох шаардлага үүсээд байна.

PDF Version [4,216KB]

 

Модуль 6 - Сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал

 

Мэдээллийн эринд мэдээлэл нь хамгаалагдах ёстой хөрөнгө бөгөөд бодлого боловсруулагчид мэдээллийн аюулгүй байдал гэж юу болох мэдээллийг задлах,  мэдээлэлд халдахын эсрэг арга хэмжээг хэрхэн авах талаар мэддэг байх шаардлагатай. Энэхүү модуль нь мэдээллийн аюулгүй байдлын хэрэгцээ, мэдээллийн аюулгүй байдлын асуудлууд, хандлага болон мэдээллийн аюулгүй байдлын стратегийг боловсруулах үйл явцын талаар товч ойлголтыг өгнө. 

PDF Version [6,451KB]

 

Модуль 7 - Мэдээлэл харилцаа холбооны технологийн төслийн удирдлагын онол, практикийн асуудлууд

 

Энэ модуль МХХТ-ийн хөгжлийн төсөлтэй холбогдох төслийн удирдлагын үндсэн үзэл баримтлалын талаар таницуулна. МХХТ-ийн үйлчилгээний удирдлага, хөгжлийг хэрэгжүүлэгч практик ажилтнуудад нийтлэг ашиглагдах төслийн удирдлага арга, үйл явцыг энэ нь багтаасан юм. Зарим нөхцөл байдлын судалгаа, практик арга хэрэгсэл, загваруудыг энэ модуль агуулсан бөгөөд МХХТ-ийн төслийг удирдах, төлөвлөхөд гардаг онцлог зүйлүүдийг тусгайлан авч үзэж тусгасан болно.

PDF Version [2,034KB]

 

Модуль 8 - Хөгжлийн төлөө МХХТ-ийг ашиглах үйл ажиллагаагны санхүүжүүлэх хувилбарууд

 

МХХТ-ийн тархац өргөжих тусам дэлхийн улс орнуудын засгийн газрууд МХХТ-ийг ашиглан олон нийтэд хүргэх үйлчилгээг сайжруулах цахим засаглалын төлөвлөгөө, төслүүдийг олноор хэрэгжүүлж байгаа билээ. Зарим газруудад засгийн газрын санхүүгийн ба техникийн боломжууд хязгаарлагдмал байдаг нь цахим засаглалын үр өгөөжийг хүн болгонд хүргэх засгийн газрын чадамжинд бэрхшээл учруулдаг. Гэхдээ төрийн үйлчилгээг боломжийн өртгөөр илүү өргөн хүрээнд хүргэх төрийн хариуцлагыг биелүүлэх боломжийг бүрдүүлж болохуйц их хэмжээний санхүүгийн ба мэдлэг туршлагын нөөц байдаг байна. Энэхүү модульд МХХТХ-ийн санхүүжилтийн хувилбарууд ба цахим засаглалын төслүүдийн талаар танилцуулах болно. Төр - хувийн хэвшлийн түншлэл нь хөгжиж буй орнуудад МХХТ-д суурилсан үйлчилгээ ба цахим засаглалын санаачилгуудыг санхүүжүүлэхэд ашиглаж болох хувилбар гэдгийг онцгойлон тайлбарласан болно. 

PDF Version [3,461KB]

 

 

Document Actions